Шууд Chart

“Сухой Супержет 100” онгоцны ослын урьдчилсан тайлан ирэх сард бэлэн болно

2019-05-31 17:12:54

ОХУ-ын нийслэл Москва хотын “Шереметьево” нисэх онгоцны буудалд гарсан “Сухой Супержет 100” онгоцны ослын урьдчилсан тайлан ирэх сарын 5-нд бэлэн болно гэж Улс хоорондын агаарын тээврийн хорооны ахлах шинжээч Владимир Кофман мэдэгдлээ.

Осол “хүчтэй газардсанаас үүдэлтэй” гэдэг нь тодорхой болсон тухай шинжээч тэмдэглэсэн байна. Шинжээчийн хэлсэн энэ мэдэгдлийг “Аэрофлот” агаарын тээврийн компани “Олон нийтийн, тэр дундаа мөрдлөг шалгалтад оролцсон хүмүүсийн санаа бодлыг эргүүлэх гэсэн оролдлого” гэж хүлээн авч байна.

Москвагаас Мурманск руу нисэх гэж байсан “Аэрофлот” компанийн “Сухой Супержет 100” онгоц энэ сарын 5-нд ниссэнээсээ хойш 28 минутын дараа ослын буулт хийсэн байдаг. Онгоц хүчтэй газардсанаас болж дугуй нь хугаран түлшний сав нь хагарч, гал гарсан юм. Энэ ослын улмаас онгоцонд байсан 78 хүний 41 нь амиа алдсан билээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Сухой Супержет 100” онгоцны ослын урьдчилсан тайлан ирэх сард бэлэн болно  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй