Шууд Chart

Нильс Мельцер: Жулиан Ассанж сэтгэлзүйн эрүү шүүлтэд өртсөн байна

2019-05-31 17:21:09

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн биеийн байдал муудсан нь түүнийг Их Британид олон жилийн турш сэтгэлзүйн эрүү шүүлтэд өртсөнийг гэрчилж байна гэж НҮБ-ын эрүү шүүлтийн асуудлаарх тусгай илтгэгч Нильс Мельцер “Таймс” сонинд мэдээлжээ.

Тэрбээр Белмарш хориход “Викиликс”-ийг үүсгэн байгуулагчтай уулзсаныхаа дараа “Ассанжаас хүчтэй стресс, архаг түгшүүр, сэтгэл зүйн гүн гүнзгий бэртэл гээд сэтгэлзүйн эрүүдэн шүүлтэд удаан хугацаанд өртсөн бүхий л шинж тэмдгүүд илэрч байна. Бүх нотолгоо нүүрэн дээр нь ил байна. Ассанж хэдэн жилийн турш харгис, хүнлэг бус, хүний давуу талыг доромжилсон хандлага, шийтгэлд өртсөн. Эдгээрийг хамтад нь нэрлэвэл сэтгэлзүйн эрүү шүүлт гэж тодорхойлж болно” гэж мэдэгджээ. Түүнчлэн Мельцер энэ асуудалд Их Британи, АНУ, Швед улсыг буруутгасан байна.

Жулиан Ассанж бие нь эрс муудсантай холбогдуулан хорихын эмнэлэгт хэвтсэн тухай “Викиликс” сайт пүрэв гарагт мэдээлсэн юм. Эмч нар түүнийг дунд зэргийн сэтгэл гутралд орсон, амьсгалын замын халдвар өвчтэй, олон жилийн турш нуугдаж амьдарснаас болж шүд нь өвчилсөн гэж оношилсон байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Нильс Мельцер: Жулиан Ассанж сэтгэлзүйн эрүү шүүлтэд өртсөн байна   
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй