Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

2019-06-06 06:17:04

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 3. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр. 

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Төмөр 

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Буудай боловсрох улирал 7 цаг 31 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ. 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно   
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй