Шууд Chart

БНАСАУ шахалт дарамтаа зогсоохыг АНУ-аас шаардлаа

2019-06-05 16:18:08

Цөмийн асуудлаарх дээд хэмжээний эхний уулзалтын ой болох гэж байгааг тохиолдуулан шахалт дарамтаа зогсоохыг Пехньян АНУ-аас шаардлаа. Умардын Гадаад хэргийн яамнаас энэ талаар мягмар гарагт мэдэгдэл гаргасныг тус улсын төрийн мэдлийн хэвлэл уламжилсан байна.

Мэдэгдэлд, 2018 оны зургаадугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар цөмийн асуудлаар анх удаа дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэлдээ хоёр улс шинэ харилцааг хөгжүүлэх талаар амлалт өгцгөөснийг дурдаад, Умардын талаас амлалтаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэжээ.

Мөн “АНУ энэ мэдэгдлээсээ нүүр бууруулж, цөмийн зэвсэглэлээ зогсоох асуудлыг зөвхөн манай талаас шаардан, Умард Солонгосыг дарж авах зорилгоо ил цагаан илэрхийлэх болсон. АНУ цаашид үүрд хэрэгжих боломжийг үгүйсгэж, хоёр талын харилцаанд толбо суулгасан” гэж Умардын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.

Хоёр улсын анхны дээд хэмжээний уулзалтын ойг угтсан энэ мэдэгдлээрээ Умард Солонгосын Гадаад хэргийн яам, АНУ-ыг одоогийн арга барилаа өөрчилж, Умардын талын хүсэлтэд ойрын үед хариулт өгөхийг хүссэн байна. Мөн Пехньяны тэсвэр тэвчээр хязгаартай гэж анхааруулжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ шахалт дарамтаа зогсоохыг АНУ-аас шаардлаа   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй