
Умард Солонгос улс Вьетнамд 300 мянган тонн хүнс зээлээр олгох хүсэлт тавьжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин лхагва гарагт эх сурвалжийн мэдээллээр дамжуулсан байна.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ оны хоёрдугаар сард Ханойд айлчлах үеэрээ Вьетнамын удирдлагуудтай уулзаж, энэ хүсэлтээ гаргасан байна. Вьетнамын Засгийн газар ч эерэг хариулт өгсөн тухай “Чунан ильбо” сонинд тэмдэглэжээ.
Умард Солонгос улсад энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаандаа 56.3 миллиметр хур тунадас орсны улмаас сүүлийн 100 жилд тохиож байгаагүйгээр ган гачигт нэрвэгдээд байна. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцооллоос үзэхэд, энэ улсад өдгөө 10 сая гаруй хүн хүнс тэжээлийн хомсдолд орсон, дараагийн ургац хүртэл хэрэглэх хүнс хангалтгүй байна.
Өнгөрсөн жил Умард Солонгос улс байгаль цаг уурын таагүй нөхцлөөс болж сүүлийн 10 жилийнхээ хамгийн бага ургацыг хураан авсан байна. Хэрэв энэ жил ган гачгаас болж дахин ургац алдвал Умард Солонгосын хэдэн сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлжээ.
Умард Солонгос улс Вьетнамд 300 мянган тонн хүнс зээлээр олгох хүсэлт тавьжээ | ||
Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.