Шууд Chart

Оршуулгын газар 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ

2019-06-06 10:56:05

Малын эмч нар хорт хавдар туссаны улмаас хөдөлж ч чадахаа байсан Николетта нэртэй нохойг саяхан нойрсуулжээ. Эл нохойн эзэн нь Итали улсад амьдарч байсан Альфред хэмээх герман эр бөгөөд тэрээр 2009 онд өөд болжээ. Харин түүний нохой нас барсан эзнийхээ булшны ойролцоо сүүлийн 10 жил амьдарсан байна. Оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс Николетта нохойг хэдийн мэддэг болсон бөгөөд түүнд хоол өгдөг байсан аж.

Түүнчлэн .

Дашрамд дуулгахад, Токиогийн их сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн профессор Хидэсабуро Уэно (1871-1925) нас барахад түүний Хачико нохой эзнээ галт тэрэгний буудалд 10 жил хүлээсний эцэст үхсэн. Ийн 1934 онд Хачикогийн эзнээ ажлаасаа ирэхийг 10 жил хүлээсэн газар нь буюу Шибуягийн галт тэрэгний буудалд Хачико нохойн хөшөөг босгосон. Тэгвэл дөрвөн жилийн өмнө Хачико нохой эзэнтэйгээ уулзаж буй дүрслэл бүхий хөшөөг Токиогийн их сургуулийн гадаа босгосон билээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оршуулгын газар 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ  
Үзсэн: 4170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-07 09:22
СААРАЛ ОРДОНД 10 аас ДЭЭШ ЖИЛ БОЛСОН
Зочин [127.0.0.xxx] 2019-06-07 09:02
Нохой хүний амьтай гэж... Сэтгэл зүрхээрээ холбогддог юм байна. Хөшөө босгох ажил нь сайхан бүтэх байхаа
мөнхжаргал [127.0.0.xxx] 2019-06-07 08:26
миний аав ээжийн хөөрхөн шар нохой нь үүдээ онгойлгоод ороод ирэхээр л сандраад л баярлаал нүүр амыг нь долоогоод л бөөн баяр болдог байсан. ганцааранг нь орхиод гараад явахаар гуниглаад л өрөөнийхөө үүдэнд хэвтээд өгдөг байсан даа. ээжийг минь байхгүй болсноос хойш санаж бэтгэрсээр байгаад удаа ч үгүй хойноос нь аав ээж 2 луу минь явсан даа. одоо энэ 3 минь бурханы орондоо хамт байгаа байх гэж боддог
Od [127.0.0.xxx] 2019-06-07 07:09
Evii dee. Muu hunees deer gedeg ni unen shuu

Бидэнтэй нэгдээрэй