Шууд Chart

Хятадын сансар судлаачид анх удаа задгай тэнгисээс пуужин хөөргөлөө

2019-06-06 16:05:03

Хятадын сансар судлаачид анх удаа задгай тэнгисээс пуужин хөөргөлөө. Энэ тухай Хятадын “Сансрын удирдлагын үндэсний газраас далайн чанад дахь хөлөг онгоцноос нэгэн төрлийн пуужин хөөргөлөө” гэж мэдэгдсэнийг төв телевизээр нь “Манай улс анх удаа задгай тэнгист явж байсан усан онгоцноос сансрын пуужин хөөргөлөө. Амжилттай боллоо” гэж мэдээлжээ.

Худалдааны болон туршилтын хиймэл дагуулууд ачсан “Лонн-Марч-11” буюу “Чанчен-11” гэдэг хатуу түлштэй сансрын тээгч пуужинг лхагва гарагт Шар тэнгис дэх хөдөлгөөнт тавцангаас хөөргөжээ.

"Си Си" телевиз энэ тухай мэдээлэхдээ “Хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд гаргалаа. Сансрын пуужинг газраас хөөргөснөөс задгай тэнгисээс хөөргөх нь аюулгүй байдлын хувьд илүү баталгаатай байдаг. Ийм ажиллагааг дахин явуулах боломжтой” гэсэн байна. Мөн “Эквадорт илүү ойр зайнаас ийм аргыг хэрэглэвэл пуужингууд дэлхийн эргэлтийн хурдыг ашиглаж илүү хурдлах боломжтой учраас сансрын пуужин хөөргөх зардлыг багасгахад нөлөөлнө” гэж тэмдэглэжээ.

Зарим хэвлэлд АНУ, ОХУ зэрэг бусад улсууд өмнө нь задгай тэнгисээс пуужин амжилттай хөөргөж байсан гэж мэдээлсэн байна. Гэхдээ дараа нь бүтэлгүйтэж байсан тухай ч дурджээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадын сансар судлаачид анх удаа задгай тэнгисээс пуужин хөөргөлөө  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй