Шууд Chart

Сергей Лавров: Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй уулзалт яриагаа үргэлжлүүлнэ

2019-06-06 16:12:06

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Москва Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй уулзалт яриагаа дуусгаагүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сергей Лавров"Норвегийн нийслэл Осло хотод Венесуэлийн Засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчид уулзсан тухай мэдээлэл гараад байна. Бид үүнийг сайшаан хүлээж авч байгаа. Энэ бол зөв зүйлийн эхлэл. Үүнд бид хөндлөнгөөс оролцохгүй. Венесуэльчууд улс орныхоо төлөө өөрсдөө анхаарч, мэргэн ухаанаа уралдуулна гэж бид найдаж байна. Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллах талаар та бүхний саналын тухайд бид уулзалт яриагаа дуусгахгүй. Өмнө хэлж байсанчлан Венесуэлийн хүсэлтүүдэд нь бид хэд хэдэн удаа хариу өгч, уулзалтууд болсон. Тэр үеэр бид үндэсний хэмжээний яриа хэлэлцээ хийхэд нь тус улсад дэмжлэг үзүүлнэ гэдгээ баталсан" гэж ярьсан байна.

Өнгөрөгч долоо хоногт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нарын төлөөлөгчид Норвегийн нийслэл Осло хотод уулзалдсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч яриа хэлэлцээ гэрээ хэлцэлгүйгээр дууссан гэсэн мэдээлэл байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Сергей Лавров: Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй уулзалт яриагаа үргэлжлүүлнэ  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй