
Суданы зэвсэгт хүчин энэ сарын 3-нд нийслэл Хартумд майхантай эсэргүүцлийг тараах үеэр мөргөлдөөн гарч, амиа алдсан хүний тоо 46-д хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Энэ бол цэрэг, цагдаагийн ажиллагаанд өртөж амиа алдсан хүмүүсийн албан ёсны тоо гэнэ. Харин сөрөг хүчний Эмч нарын хорооноос 100 хүн амиа алдсан. Нас барсан хүмүүсийн цогцсыг Нил мөрнөөр урсгасан гэж мэдээлснийг Суданы Эрүүл мэндийн яам үгүйсгэжээ.
Зургаадугаар сарын 3-ны үүрээр Суданы цагдаа, тусгай ажиллагааны үүрэгтнүүд тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлалын төв байрны өмнө майхантай эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагчдыг хүчээр тараасан юм. Энд хүмүүс хоёр сарын турш суугаа ажил хаялт зарласан.
Үүний дараа Суданы нийслэлд нөхцөл байдал улам хурцдаж, эсэргүүцэгчид хотын гол замыг хааж, хаалт босгосон байна. Түүнчлэн сөрөг хүчнийхэн Цэргийн зөвлөлтэй хийж байсан яриа хэлэлцээрээ цуцалжээ.
Харин Суданы Цэргийн зөвлөлийн тэргүүн түр Засгийн газар байгуулснаа зарласан байна.
Нил мөрөнд цогцос урсгасан гэх мэдээллийг үгүйсгэв | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.