Шууд Chart

АНУ-ын Мексиктэй хиллэдэг хэсэгт барьсан ханыг цэргүүд будна

2019-06-06 17:06:32

Америкийн цэргүүд Мексиктэй хиллэдэг хэсэгт баригдсан хэдэн миль урт ханын өнгө үзэмжийг сайжруулахын тулд бүтэн сарын турш будна гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны захидалд үндэслэн “Си-Би-Эс” суваг мэдээлсэн байна.

Калифорнийн хилийн Калексико хотод ханын будгийн ажилд тодорхой бус тооны цэрэг 30 өдрийн турш ажиллах юм байна. Энэ мэдээллийн дараахан Иллинойс мужаас гарч ирсэн сенатч, Ардчилсан намын гишүүн Дик Дарбин “Татвар төлөгчдийн мөнгийг буруугаар ашигласан гутамшигт үйлдэл” гэж “твиттер” хуудсаараа дамжуулан шүүмжилжээ. Тэрбээр “Манай цэргүүдэд Трампын ханыг гоё болгохоос илүү чухал ажил бий” гэж хэлсэн байна.

Пентагоноос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АНУ, Мексикийн хил дээр хана барих ажилд хоёр компанитай нэг тэрбум орчим ам.долларын гэрээ байгуулсан. Үүнээс өмнөхөн Дональд Трамп өөр зорилгоор ашиглах гэж байсан 6.4 тэрбум орчим долларыг ханын барилгад ашиглахын тулд конгрессыг тойрч, хил дээр онц байдлын дэглэм зарласан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Мексиктэй хиллэдэг хэсэгт барьсан ханыг цэргүүд будна  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй