Шууд Chart

Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ

2019-06-07 17:03:43

Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ""Их 20"-ийн уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй тусгайлан уулзсаныхаа дараа шийдвэрээ гаргана” гэж пүрэв гарагт Францад айлчлах үеэрээ мэдэгдсэн байна.

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осака хотод болно. Одоогоор энэ уулзалтын үеэр АНУ, БНХАУ-ын тэргүүнүүдийн уулзалтыг албан ёсоор товлоогүй байна.

Харин Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-аас авдаг 300 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар тавьж, 25 хувь болгон өсгөнө гэж анхааруулаад байна. Үүнд 3800 гаруй бараа бүтээгдэхүүн хамрагдана. Ингэснээр БНХАУ-аас АНУ-д нийлүүлдэг бүх бараа бүтээгдэхүүн өндөр татвартай болно.

Үүнтэй холбоотойгоор АНУ-аас ирж байгаа шахалт дарамтыг хүлцэн тэвчихгүй гэдгээ БНХАУ өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй