Шууд Chart

БНАСАУ 300 тонноос доош хүмүүнлэгийн тусламж авахгүй

2019-06-07 17:14:31

БНАСАУ-ын засаг захиргаа 300 тонноос доош хэмжээтэй гадаадын хүмүүнлэгийн тусламжийг авахгүй байх зааварчилгааг улс орон даяараа тараажээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Кэй-Би-Си” суваг зүүн хойд Хамгён-Пукто мужийн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн баасан гарагт мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Ардын хорооны дэргэдэх гадаад дахь нутаг нэгтнүүдтэйгээ холбогдох хэлтсүүдэд ийм зааварчилгаа ирсэн аж. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар тавдугаар сарын дундуур АНУ-ын нэгэн төрийн бус байгууллага Умард Солонгост 25 тоннын тусламжийн бараа тараах хүсэлтээ илэрхийлэхэд энэ улсын засаг захиргаа жижиг хэмжээний нийлүүлэлтийг хүлээн авахгүй гээд татгалзсан байна. 

Умард Солонгосын засаг захиргаа ийм шийдвэр гаргасан нь гадаадын төрийн бус байгууллагууд байнга холбогдож, бага хэмжээгээр тусламж хүргэх нэрээр гадаадын иргэдтэй харилцдаг байгууллагын ажилтнуудын дунд үзэл суртлын хямрал үүсгэж болзошгүй гэж болгоомжилсных гэж шинжээчид үзэж байна.

Умард Солонгос улс энэ жил ган гачигт нэрвэгдээд байна. Энэ улсад өнгөрсөн нэгдүгээр сараас тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 56.3 мм хур тунадас орсон нь сүүлийн 102 жилд тохиож байгаагүй доод үзүүлэлт юм.

БНАСАУ иргэдээ усны шинэ эх сурвалж хайж, ган гачигтай тэмцэх хувьсгалт арга хэмжээ авахыг уриалж байгаа юм. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс энэ улсын 10 сая гаруй иргэн хоол хүнсний хомсдолд орсон. Дараагийн ургац хүртэл хүнс хүрэлцэхгүй гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ 300 тонноос доош хүмүүнлэгийн тусламж авахгүй   
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Atra [127.0.0.xxx] 2019-06-07 18:00
Za za aan ENE zaluu DAAM GARGAX yumaa

Бидэнтэй нэгдээрэй