Шууд Chart

Кассим Жомарт Токаев ялалт байгуулах магадлалтай байна

2019-06-10 10:43:26

Казакстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд тус улсын түр Ерөнхийлөгч Кассим Жомарт Токаев ялалт байгуулах магадлалтай байна. Ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 77.4 буюу хамгийн өндөр хувьтай байсан хэмээн сонгуулийн хорооноос нь мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар санал хураалт орой 20:00 цагт хааж, тооллого эхэлжээ. Урьдчилсан дүнг даваа гарагт зарлах юм байна.

Энэ удаа Казакстан улсыг 30 жил удирдсан анхны Ерөнхийлөгчийг залгамжлан түр Ерөнхийлөгчөөр томилогдоод байсан Кассим Жомарт Токаев энэ сонгуульд ялалт байгуулах магадлалтай байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудаар ийм дүн гарсан байна. Тодруулбал, сонгуулийн хоёр тойрогт явуулсан санал асуулгаар Кассим Жомарт Токаев 70 орчим хувийн дэмжлэгтэй байжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нийт долоон хүн өрсөлдөж байгаа юм. “Казакстаны 12 сая сонгогчийн хувьд түр Ерөнхийлөгч нь бөгөөд Ерөнхий сайд асан, парламентын дээд танхимын дарга асан Кассим Жомарт Токаев л олонд танигдсан хүн. Богино хугацаанд болоод өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үеэр бусад долоон өрсөлдөгч нь нийтэд танигдах боломж бага байсан” гэж зарим хэвлэл бичжээ.

Сонгуулийн өмнөх энэ мэт нөхцөл байдал, дараагийн Ерөнхийлөгч хэн болох талаарх ерөнхий дүр зураг гарснаар “парламентын дээд танхимын дарга асан энэ эрхмийг Назарбаевийн залгамжлагчаар томилохоор тохируулж, сонгууль өрсөлдөөнгүй болсон” гэж Алмата, Нурсултан хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэ үеэр 500 орчим хүнийг барьж саатуулсан гэдгээ цагдаа нар мэдээлжээ.

Харин БНХАУ, ОХУ зэрэг хөрш улсуудад нь, мөн олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа эрчим хүчний болон уул уурхайн компаниудын хувьд Казакстаны төрийн эрх мэдэл аажмаар шилжиж байгаа явдал таатай мэдээ болж байна гэж хэвлэлүүд бичиж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Кассим Жомарт Токаев ялалт байгуулах магадлалтай байна  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй