
Суданы аюулгүйн хүчин, тагнуулын албаны 90 гаруй офицерыг ажлаас нь халж, заримыг нь тэтгэвэрт гаргажээ. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Аль Арабия” суваг мэдээлсэн байна.
Суданы Цэргийн зөвлөлийн зүгээс энэ асуудлаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Энэ сарын 3-ны өдөр Суданы цагдаа, тусгай ажиллагааныхан нийслэл Хартумд Зэвсэгт хүчний ерөнхий командлалын төв байрны өмнөх талбайд эсэргүүцлээ илэрхийлж байсан хүмүүсийг хүчээр тараасан юм. Сөрөг хүчнийхний мэдээлж байгаагаар суугаа ажил хаялтыг хүчээр тараах үеэр 110 орчим хүн амиа алдсан гэсэн байна. Харин Суданы Эрүүл мэндийн яамнаас 61 хүн амиа алдсан гэж мэдээлж байна. Үүнээс 52 нь нийслэлд, үлдсэн хэсэг нь мужуудад амь насаа алдсан гэжээ.
Судан улсад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан олон сарын турш эсэргүүцлийн арга хэмжээ өрнөсөн. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Суданы арми энэ улсын төрийн эрхэнд 30 жилийн турш суусан Ерөнхийлөгч Омар аль-Баширыг засгийн эрхээс түлхэн унагаж, парламентыг тарааж, Үндсэн хуулийн шүүхийн ажиллагааг зогсоосон.
Ингээд Цэргийн түр зөвлөл байгуулсан юм. Сөрөг хүчнээс Цэргийн зөвлөлийг иргэний Засгийн газар нэн яаралтай байгуулахыг уриалж, ажил хаялт зохион байгуулсан байна.
Суданы аюулгүйн хүчин, тагнуулын албаны 90 гаруй офицерыг ажлаас нь халжээ | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.