Шууд Chart

Тегеран хотын 547 ресторан, кафег хаажээ

2019-06-10 16:22:30

Ираны Цагдаагийн газраас хууль бус хөгжим тоглуулж, Исламын дүрэм журмыг биелүүлдэггүй нийтийн хоолны газруудыг хаалаа. Тегеран хотын 547 ресторан, кафег Исламын шашны дүрэм журмыг зөрчсөн гэж хааж, үйл ажиллагааг нь зогсоон, 11 хүний баривчилсан тухай хотын цагдаагийн газрын дарга ярилцлагадаа дурдсан байна.

Тегеран хотын цагдаагийн газрын цахим хуудсанд бичсэнээр “Цахим орон зайн уламжлалт бус сурталчилгаа, хууль бус хөгжим тоглуулах, садар самууныг сурталчилсан” гэж эдгээр газруудыг хаажээ. Хотын цагдаагийн газрын дарга Хусейн Рахими “Исламын шашны дүрэм журмыг биелүүлэх нь хотын цагдаагийн газрын гол үүрэг хариуцлагуудынх нь нэг” гэж ярьсан байна.

Мөн өнгөрөгч ням гарагт Тегеран хотын шүүхээс оршин суугчдад ёс суртахуунгүй үйлдлүүдийн талаар мэдээлэл өгч хамтрахыг уриалсан байна. “Машиндаа шашны хувцас гивлүүрээ тайлсан. Янз бүрийн бүжиг, үдэшлэг зохион байгуулсан. Инстаграм мэтийн олон нийтийн сүлжээнд зохисгүй сэтгэгдэл бичиж, зураг, дүрс нийтэлсэн тохиолдлуудыг хүмүүс мэдээлж болно” гэж албаны хүн ярьжээ.

Иранд мөрддөг Исламын шашны ёсоор эмэгтэйчүүд зөвхөн нүүр, гар, хөлөө ил гаргаж, төлөв өнгөтэй хувцас өмсөж болдог байна. Энэ дүрмийг зөрчин, толгойн алчуураа авч явсан 29 эмэгтэй 2018 онд барьж хорьсон тухай Ираны хэвлэлд бичсэн нь хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл хүлээсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Тегеран хотын 547 ресторан, кафег хаажээ   
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй