Шууд Chart

Шинжээчид Брентон Таррантыг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ

2019-06-14 10:56:19

Шинэ Зеландын лалын хоёр сүмд алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгагдсан Австралийн иргэн, 28 настай Брентон Таррант буруугаа хүлээгээгүй талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. 

Шинжээчид Таррантыг сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хүлээх чадвартай гэж үзсэн байна. Тиймээс шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал хүртэл саатуулахаар шийдвэрлэжээ. Шүүгч Кэмерон Мандер дараагийн шүүх хурлыг ирэх 2020 оны тавдугаар сарын 4-нд явуулахаар товлосон байна.

Таррант одоо ганц хүний онцгой дэглэмтэй камерт хоригдож байгаа юм. Тэрбээр шүүх хуралдаанд видео холбоогоор оролцжээ. Харин түүнийг буруугаа хүлээгээгүй болохыг өмгөөлөгч нь дамжуулсан байна.

Шинэ Зеландын Крайсчерч хотын лалын хоёр сүмд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд алан хядах ажиллагаа болсон юм. Гэмт этгээд сүмд байсан хүмүүс рүү буудаж, энэ үйл явдлаа интернэтээр шууд дамжуулсан байна.

Халдлагын улмаас 51 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан юм. Таррант халдлага үйлдэхээсээ өмнө Европ, англи хэлтэй орнууд руу лалын шашинт орнуудаас цагаачилж байгааг эсэргүүцдэгээ олон нийтийн сүлжээгээрээ цацсан байна.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ үйл явдлыг алан хядах ажиллагаа гэж нэрлэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Шинжээчид Брентон Таррантыг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй