
Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо АНУ-д улаан бурхны тархалт эрс нэмэгдсэн энэ үед шашны итгэл үнэмшил, эмнэлгийн бус бусад заалтаас шалтгаалан урьдчилан сэргийлэх тарилгаас чөлөөлдөг үзэгдлийг цуцлах шийдвэр гаргалаа. Энэ тухай мужийн захирагчийн сайтад нийтэлсэн байна.
“Тарилга аюулгүй, үр дүнтэй, хүүхдүүдийг юунаас ч илүү хамгаалдаг болохыг шинжлэх ухаан баталчихсан шүү дээ. Мужийн захиргаанаас улаан бурхантай тэмцэх томоохон алхам хийж байна. Гэхдээ хамрах цар хүрээ их байгаа учраас хямралд цэг тавих нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай” гэж Куомо мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр шашин шүтлэгийн эрх чөлөөг ойлгож, хүндэтгэж байгаа ч хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах нь гол үүргээ гэдгийг онцолсон байна.
АНУ-д улаан бурханы тархалт сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрчээ. Он гарсаар энэ өвчнөөр хэдэн мянган хүн өвчилсөн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд дэлхий дахинд улаан бурхны дэгдэлт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 300 хувиар өссөн гэж тэмдэглэжээ.
Урьдчилан сэргийлэх тарилгаас чөлөөлдөг үзэгдлийг цуцлах шийдвэр гаргалаа | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.