
Иранд айлчилж байгаа Японы Ерөнхий сайд пүрэв гарагт Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейтэй уулзах үеэрээ америк иргэдийг суллаж явуулахыг хүссэн тухай Японы Засгийн газарт ажилладаг эх сурвалж "Киодо" агентлагт ярьсан байна.
Эх сурвалжийн хэлснээр Абэ Шинзо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гуйлтаар ийм хүсэлт тавьсан байна. Тэрбээр лхагва гарагт Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханытай уулзахдаа энэ талаар дурдаж, хүсэлт гаргасан гэдэгт эх сурвалжууд итгэлтэй байгаа юм байна. Одоогоор 10 жилийн хорих ял аваад байгаа Америкийн тэнгисийн цэргийн нэг ахмадыг оролцуулаад дөрвөн америк хүн Иранд хоригдож буй аж.
Японы Ерөнхий сайдын Ойрхи Дорнод дахь энэ айлчлал мөнхийн дайсан болоод байгаа Иран, Америкийн харилцааг сайжруулахад зуучлах зорилготой боловч АНУ-тай хэлэлцэхгүй гэдгээ Ираны талаас пүрэв гарагт илэрхийлж, хоёр улсын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэсэн Абэ Шинзогийн саналыг няцаасан гэж "Киодо" агентлаг мэдээлж байна.
Энэ талаарх мэдээллийг Абэ Шинзо хүлээн зөвшөөрсөн боловч Япон улс энх тайван, тогтвортой байдлыг авчрахын тулд үргэлжлүүлэн ажиллана гэсэн байна.
Абэ Шинзо америк иргэдийг суллахыг хүсчээ | ||
Үзсэн: 1190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.