Шууд Chart

БНАСАУ-д орон нутгийн сонгуулийг зохион байгуулах төв хороо байгууллаа

2019-06-14 12:36:29

Пехньяны хэвлэл мэдээлснээр ирэх сард болох орон нутгийн сонгуулийг удирдан зохион байгуулах Сонгуулийн төв хороо байгуулагдсан байна. Энэ хороо хот, суурин газрууд, мужийн төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулна гэж Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг уламжилжээ. 

Түүнчлэн орон нутгийн сонгууль ирэх долоодугаар сарын 21-нд болно гэдгийг Умардын хэвлэл мэдээлснийг "Ёнхап" агентлаг уламжилж байна. 2015 онд болсон сонгуульд 28452 төлөөлөгчийг дөрвөн жилийн хугацаатай сонгож байжээ.

Умард Солонгосын нутгийн удирдлагын чуулган жилдээ 1-2 удаа хуралдаж төсөв санхүү гэх мэт чухал асуудлуудыг шийддэг. Тэд хөдөө орон нутаг, хотын болон мужийн даргаа сонгох эрхтэй байна.

Өнгөрөгч гуравдугаар сард БНАСАУ-ын Ардын дээд хурлын 687 депутат сонгогдсон. Энэ үеэр өмнөх чуулганд сонгогдсон депутатуудын тал орчим хувь нь шинээр сонгогдсон юм.

Ер нь Умард Солонгосын ард иргэд сонгуульд санал өгнө гэдэг нь олон улсад ёс төдий, хэт албархуу зүйлд тооцогддог. Өнгөрөгч 2015 онд болсон орон нутгийн сонгуулийн ирц 99.9 хувьтай болж, сонгогчид 100 хувь орон нутгийг нь төлөөлсөн нэр дэвшигчдэд саналаа өгч байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ-д орон нутгийн сонгуулийг зохион байгуулах төв хороо байгууллаа   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй