
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч огцорно. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сара Сандерс гэдэг эмэгтэй энэ сарын сүүлч гэхэд Арканзас муж руугаа буцна” гэж "твиттер"-т бичсэн байна. Мөн тэрбээр хэвлэлийн төлөөлөгчөө “дайчин бүсгүй” гэж магтжээ.
Харин Цагаан ордноос явахаар болсон сүүлчийн ахлах ажилтан Сара Сандерс “Шударга байх нь энэ насны минь үүрэг” хэмээн хэлсэн байна. Тэрбээр 2017 оны долоодугаар сард Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч асан Сийн Спайсерийг огцрохоос өмнө хэвлэлийн орлогч төлөөлөгч болсон юм.
Энэ жил 36 настай энэ эмэгтэйг хэвлэлүүд Ерөнхийлөгчдөө үнэнчээр зүтгэж ирснийг нь бичиж байна. “Бурхан Дональд Трампыг Ерөнхийлөгч болгохыг хүссэн” гэж хэлж байсныг нь Америкийн хэвлэлүүд сануулж байна.
Одоогоор түүний оронд хэнийг энэ чухал албандаа томилох талаар Цагаан ордны тэргүүн үг хэлээгүй байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч огцорно | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.