Шууд Chart

Валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүллээ

2014-02-20 17:08:54

Монгол банкны өнөөдрийн  гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүллээ.

 Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлэв.

 


Валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүллээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй