
Бояан Слат гурван настайгаасаа ирээдүйд инженер болохыг хүсэж мөрөөдөх болжээ. Тэрбээр шинжлэх ухааны янз бүрийн туршилт хийж эхэлсэн бөгөөд 2011 оны зун буюу 16 настайдаа Грек улсаар аялжээ. Бояан аяллынхаа үеэр их хэмжээний хог хаягдал далай, тэнгист хөглөрч байгааг хараад энэ асуудлыг шийдэх арга зам бий эсэхийг судалж эхэлсэн байна.
Ийн жил бүр есөн сая тонн хог хаягддаг далайгаас тэндхийн “оршин суугчид”-ыг буюу далайн амьтдыг гэмтээхгүйгээр хог хаягдал түүх боломжит аргыг судлаад үр дүнд хүрч далайн давлагаа, түрлэг ашиглах технологи бүтээв.Үүнээс гадна далайн гүн хүртэл шумбаж, жилд нэг тэрбум тонн хог түүх зорилготой "The Ocean сleanup" старт ап компани байгуулжээ. Улмаар эл компани дэлхийн 160 гаруй орны 38 мянга орчим хандивлагчаас 31.5 сая ам.доллар цуглуулж чадсан аж. Түүнчлэн
.
"Шилдэг байгаль хамгаалагч" хүү | ||
Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.