Шууд Chart

Монголын баг ОХУ-ын багийг хоёр дахь удаагаа хожлоо

2019-06-19 09:28:15

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Голландын Амстердам хотод эхлэв. Уг тэмцээн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөж байна.

Үүнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцож буйгаараа элэг нэгт бидэнд тун сонирхолтой болж байна.

Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болж, эрэгтэй баг ОХУ-ын багийг 14:12-аар хожиж,  өнгөрсөн жилийн ялалтаа бататгав.

Харин эмэгтэйчүүд Ираны багт нэг оноогоор /19:18/ ялагдлаа. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.

Монголын эрэгтэй баг “В” хэсэгт ОХУ, Украйн, Эстон, Пуэрто-Рикотай таарсан бол эмэгтэй баг “С” хэсэгт Румын, Иран, Чех, Испаний багтай багтсан.

ХЭСГИЙН ДҮН:

  • Монгол 14:12 ОХУ
  • Монгол 18:19 Иран/эмэгтэй/
  • Монгол  – Эстони
  • Монгол – Румын /эмэгтэй/

Эрэгтэй:

  • A хэсэг: Серб, АНУ, Голланд, Турк, БНСУ
  • B хэсэг: ОХУ, Монгол, Украин, Эстон, Пуэрто Рико
  • C хэсэг: Словен, БНХАУ, Литва, Катар, Франц
  • D хэсэг: Япон, Латви, Бразил, Польш, Австрали

Эмэгтэй:

  • A хэсэг: БНХАУ, Голланд, Унгар, Латви, Туркменистан
  • B хэсэг: Франц, Япон, Швейцарь, Австрали, Андорра
  • C хэсэг: Монгол, Румын, Иран, Чех, Испани
  • D хэсэг: ОХУ, Украин, Индонези, Итали, Шинэ Зеланд
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг ОХУ-ын багийг хоёр дахь удаагаа хожлоо  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй