Шууд Chart

Вашингтон Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах шийдвэрээ буцаалаа

2019-06-22 10:24:11

Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах тогтоолыг Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт баталсан ч, шийдвэрээ буцаасан тухай Цагаан ордны удирдах албаны эх сурвалжуудын хэлснийг пүрэв гарагийн орой Нью Иорк таймс  мэдээлсэн байна. Албаныхны хэлснээр ажиллагааг ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн цэргийн мэдэлтнүүдэд энэ ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах эрх олгох үеэр ажиллагаа бэлтгэл шатандаа явж байсан байна. Гэвч одоогоор энэ талаар Цагаан ордон албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

Нью Иорк таймс эх сурвалжуудын ярьсныг иш татан мэдээлэхдээ, Америкийн цэргийн болон албаны хүмүүс Ираны хянах самбар, пуужингийн зай хураагуур зэрэг санал нэгдэж тохиролцсон хэд хэдэн байнд цохилт хийж цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан байна. Довтолгоог баасан гарагийн өглөө үүр цайхаас өмнө хийхээр төлөвлөж байжээ. Мөн Ассошиэтэд прессийн мэдээлснээр “цэргийн ажиллагааг Пентагон зөвшөөрчихсөн байсан” гэж өөр нэг албаны эх сурвалж ярьсан байна.

Гэвч, Ерөнхийлөгч Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ болон конгрессын удирдах албаны хүмүүстэй уулзаж Ираны асуудлаар хэлэлцсэний дараа ажиллагаа цуцлагдсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.  Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар хатуу байр суурь илэрхийлсэн ч, Конгрессын удирдах албаны хүмүүс цэргийн ажиллагаа явуулах тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэж зөвлөсөн гэх мэдээлэл байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Вашингтон Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах шийдвэрээ буцаалаа  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй