Шууд Chart

АНУ-ын иргэний онгоцнуудыг Ираны агаарын орон зайд нэвтрэхийг хориглолоо

2019-06-22 10:32:48

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Америкийн Холбооны нисэхийн ерөнхий газар Америкийн иргэний онгоцнуудыг Ираны агаарын орон зайд хамаарах Ормузын хоолой, Оманы булан дээгүүр нисч өнгөрөхийг хоригложээ.

Мөн хоёр улсын хооронд алсын удирдлагатай онгоцыг устгасан хэргээр зөрчил маргаан хурцадсанд санаа зовниж байгаагаа мэдэгдсэн байна. Пүрэв гарагт болсон явдлын дараахан Америкийн Юнайтед Эйрлайнс Нью Жерси-ээс Мумбай хүрэх бүх нислэгээ цуцалсан байна. Мөн Американ Эйрлайн, Дельта Эйрлайн компаниуд ч Ираны агаарын орон зайгаар нисэхгүй байгаа гэж мэдэгдээд байна.

Пүрэв гарагийн өглөөгүүр Америкийн цэргийн алсын удирдлагатай онгоцыг Ираны зэвсэгт хүчин буудаж устгасан гэдгээ зарласан. Энэ үеэр Ираны талаас устгагдсан дрон онгоц Ираны газар нутагт хамаарах далай дээгүүр үл харагдах горимоор нисч явсан гэж мэдэгдсэн ч, Америк олон улсын агаарын орон зайд ниссэн гэж Ираны талын үйлдлийг буруутгаж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын иргэний онгоцнуудыг Ираны агаарын орон зайд нэвтрэхийг хориглолоо  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй