
Шри Ланкийн Ерөнхийлөгч хар тамхины хэрэгт цаазын ял сэргээхийг дэмжиж байна. Ерөнхийлөгч Майтрипала Сирисена лхагва гарагт Засгийн газар нь хар тамхитай холбоотой гэмт хэргүүдэд цаазын ялыг сэргээх төлөвлөгөөгөө урагшлуулах болно хэмээн ярьсан байна.
Тэрбээр энэ төлөвлөгөө маргаан дагуулсан төлөвлөгөө гэдгийг ярианыхаа хажуугаар дурджээ. “Миний бие хар тамхины хэрэгт холбогдсон дөрвөн хүнд цаазын ял оноох тушаалд гарын үсэг зураад байна. Энэ тогтоол удахгүй хэрэгжинэ. Хэрэгжих өдрийг нь ч бид шийдчихсэн” гэж Майтрипала Сирисена сэтгүүлчдэд ярьсан байна.
Хамгийн сүүлд Шри Ланк улс цаазын ялыг 43 жилийн өмнө хэрэглэжээ.
Шри Ланкийн Ерөнхийлөгч хар тамхины хэрэгт цаазын ял сэргээхийг дэмжиж байна | ||
Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.