
Чехийн парламентын доод танхимд сөрөг хүчнээс Ерөнхий сайд, улс төрийн “АНО” хөдөлгөөний тэргүүн, долларын тэрбумтан Андрей Бабиш тэргүүтэй Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх тухай асуудлыг оруулсан ч олонхын дэмжлэгийг авч чадсангүй.
Чехийн парламентын хэвлэлийн албанаас “Засгийн газрын сөрөг хүчин итгэл үзүүлэхгүй байх асуудлаар гишүүдийн 200 саналаас шаардлагатай 101 санал авч чадсангүй. Улс төрийн сөрөг хүчний зургаан намаас санаачилсан доод танхимын ээлжит бус хуралдаан пүрэв гарагийн өглөө хүртэл үргэлжиллээ” гэж тэмдэглэжээ.
Андрей Бабиш ч өмнө нь сөрөг хүчнийхэн Засгийн газарт нь итгэл үзүүлэхгүй байж чадахгүй гэж мэдэгдэж байсан юм. Учир нь сөрөг хүчнийхэн парламентын доод танхимд талаас бага хувийн саналтай гэжээ. Харин "АНО" нь Чехийн социал демократ намтай эвсэл бүрдүүлж, 93 суудал эзэлдэг.
Сөрөг хүчнээс Андрей Бабишийн Засгийн газрыг ашиг сонирхлын зөрчилтэй гээд огцрохыг шаарддаг. Саяхан түүнтэй холбоотой Евро комиссоос гаргасан тайлангийн дуулиан дэгдсэн юм. Энэ тайланд Андрей Бабишийг өөртэй нь холбоотой фирмээр дамжуулан хууль бусаар авсан байж болзошгүй 20 сая орчим доллараа эргүүлэн төлөхийг шаарджээ.
Хууль бусаар авсан байж болзошгүй 20 сая орчим долларыг эргүүлэн төлөхийг шаарджээ | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.