
“Их 20”-ийн бүлгийн төрийн тэргүүнүүдийн хоёр өдрийн хуралдаан өнөөдөр Осака хотноо эхэллээ. Төлөвлөсөн дөрвөн хуралдааны явцад талууд дэлхийн эдийн засаг, худалдаа, хүрээлэн буй орчны асуудлыг хэлэлцэх юм.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо бүх улсын удирдагчидтай биечлэн уулзсан байна. Үүний дараа тэд хамтдаа дурсгалын зураг авахуулна. Уулзалтын үеэр мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон корпорациудын олон улсын татварын систем байгуулах сэдвийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ асуудлыг 06 дугаар сарын эхээр Фүкүокад болсон “Их 20”-ийн орнуудын Сангийн сайд, Төвбанкны тэргүүнүүдийн уулзалтаар хөндсөн юм.
Экологийн салбарт далайг бохирдуулагч их хэмжээний хуванцар хог хаягдлын асуудлыг хөндөхөөр болсон байна. Япон улс 2050 он гэхэд далайд хаях хуванцар хог хаягдлыг тэг хувь болгон бууруулах санаачилга гаргаж байна.
Осакад болж байгаа Их 20-ийн уулзалтад бүлгийн төрийн тэргүүнүүдээс гадна Вьетнам, Тайланд, Сингапур, Нидерланд, Египет, Испани, Сенегал, Чилийн төрийн тэргүүнүүд хүрэлцэн иржээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Мэлпас, Олон улсын Валютын сангийн зохицуулагч захирал Кристин Лагард нар оролцож байна.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо бүх улсын удирдагчидтай биечлэн уулзжээ | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.