Шууд Chart

Арысь хотын нийт барилгын 80-90 хувьд асуудал үүссэн гэв

2019-06-29 15:13:57

Зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд өртсөн Казахстаны Арысь хотын иргэд баасан гарагаас гэртээ харьж эхэлсэн тухай Туркестан мужийн захирагчийн зөвлөх Сакен Калкаманов мэдэгдлээ.

Казахстаны 44.3 мянган хүн амтай Арысь хоттой залгаа зэвсгийн агуулахад даваа гарагийн өглөө гал гарч, зэвсэг хэрэгсэл дэлбэрсэн юм. Энэ үеэр гурван хүн амиа алдсанаас хоёр нь цэргийн алба хаагч байсан тухай Батлан хамгаалахын яам нь мэдээлж байна.

Дэлбэрэлтийн үеэр хотын бүх иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Харин өчигдрөөс тэд гэртээ харьж эхэлжээ. Арысь хотын гудамж талбайг цэвэрлэж, халдваргүйжүүлж дууссан, түймрийн голомтыг устгасан гэж мужийн захирагч пүрэв гарагт мэдээлжээ.

Түүнчлэн иргэдэд бүхий л талын тусламж үзүүлж, материаллаг хохирлыг нь нөхөн төлнө гэж тэрбээр хэлсэн байна. Энэ дэлбэрэлтийн улмаас хотын нийт барилгын 80-90 хувьд нь асуудал үүссэн гэж Казахстаны Дотоод хэргийн яамны хорооноос мэдээлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Арысь хотын нийт барилгын 80-90 хувьд асуудал үүссэн гэв   
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй