Шууд Chart

Улсын заан Н.Түвшинбаяр гурав давлаа

2019-07-12 10:50:43

Наадамчин олныг догдлуулж, барилдахыг нь хүсэн хүлээдэг бөхчүүдийн нэг бол Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын анхны олимпын аварга, анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин, Улсын заан Найдангийн Түвшинбаяр юм.

Тэрбээр энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд  аймгийн арслан О.Баярхүүг амлан авч барилдаад даваад байна.

Булган нутгийн хүчтэнүүдийн нэг тэрбээр 2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр, наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадамд Улсын харцага цолны болзлыг хангасан О.Хангайгаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, Улсын заан цол хүртэж байсан.


Улсын заан Н.Түвшинбаяр гурав давлаа  
Үзсэн: 1625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй