Шууд Chart

Их шүрэн далан өнгөө алдаж эхэлжээ

2019-07-21 17:00:05

Их шүрэн далан нь 29000 гаруй шүрэн хад, 900 аралтай 2600 км урт сунасан, ойролцоогоор 344400 км² усан мандал бүхий дэлхийн хамгийн том шүрэн хадны систем юм.

Уг далан нь зүүн хойд Австрали, Квийнслэндийн эргийн ойролцоо Шүрт тэнгист оршино. Их шүрэн далан нь сансраас харагддаг төдийгүй дэлхий дээрх зөвхөн нэгэн төрлийн амьд организмын дангаараа байгуулсан хамгийн том байгууламж гэдгээрээ алдартай.

Шүрэн хад нь тэрбум, тэрбум бичил биетнүүдийн салслаг бүрхүүлийн овоорго наалдацаас бүрэлдэн тогтжээ. 1981 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэхдээ их шүрэн далан нь амьдралын олон төрөл зүйлийн амьдрах орчин болдог гайхам тогтоц гэж онцолсон байна.


Их шүрэн далан нь Австрали улсад ямар хэмжээний шууд болон шууд бус орлого авчирдаг болохыг “Deloitte” компани тооцоолжээ. Энэхүү сувдан эргийн эдийн засаг, нийгэм, соёлын үнэ цэнийг тодорхойлсноор дэлхий дээрх хамгийн том амьд организмын зах зээлийн үнийг ойролцоогоор тогтоох боломжтой болсон байна.

Энэхүү сувдан эрэг Австралийн эдийн засагт жил бүр 4.8 тэрбум долларын орлого оруулж, 64 000 ажлын байр бий болгодог гэж “Deloitte” компани тооцоолжээ. 

Их шүрэн далан нь сүүлийн жилүүдэд “гандаж”, өнгөө алдаж эхэлсэн гэнэ. Энэ нь уг сувдан арлын шүрнүүдийн нэг эст замаг нь /зооксантелл/ устаж байгаатай холбоотой гэж тэмдэглэжээ.

Зооксантелл гэдэг нь шүрэн арал дотор амьдардаг бичил бие махбодь бөгөөд шүрэн арал бодит аюулд нэрвэгдсэн үед зооксантеллүүд шүрэн арлаа орхин явдаг байна.


Их шүрэн далан өнгөө алдаж эхэлжээ   
Үзсэн: 3044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй