Шууд Chart

Өвдөг өвдөх аюулаас өөрийгөө аварч болно

2019-07-21 17:29:30

Монголчуудын дунд өвдөгний өвдөлт хамгийн түгээмэл байдаг. Өвдөг өвдөхөд байнгын хөдөлгөөнгүй байдал, биеийн жин хэтрэлт гэх мэт хүчин зүйлүүд ихээр нөлөөлдөг байна. Тэгвэл та дараах дасгалуудыг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлснээр өвдөг өвдөх аюулаас өөрийгөө аварч болох юм.  


Дасгал 1. Ташааны булчинг хөгжүүлэх дасгал 

 

   - Зургийн дагуу доош харж хэвтэнэ. 

   - Хөлийн тавхайнаас барин өвдгийг нугална. 

   -Дээрх үйлдлийг хийхэд өвдгөөр өвдөж байвал алчуур, эсвэл бүс ашиглан хөлийг татаж болно.

   - Гуяны дотор талд татагдах мэдрэмж төртөл хөлийн тавхайг өгзөг рүү татна. 

   - Өвдгийг шалнаас хөндийрүүлж болохгүй бөгөөд хоёр өвдөг нийлсэн байдалтай байна.

   - Энэ байрлалаар 15 секундын турш барина.

   - 1 удаа 4-өөр давтан өдөрт хоёр удаа хийнэ.  

Дасгал 2. Тахимны булчинг хөгжүүлэх дасгал 

  

   - Ширээ, сандал гэх мэт хөдөлгөөнгүй биет дээр хөлөө жийж, шулуун байрлалаар өргөж тавина. 

   - Хоёр гараа урагш сунгаж, хөлийн хурууг дээш чиглүүлэн барина. 

   - Гуяны дотор талын булчин чангарч мэдэгдтэл 15 секундын турш барина. 

   - 1 удаа 4-өөр давтан өдөрт хоёр удаа хийнэ. 

 Дасгал 3. Өвдгийг нугалах, тэнийлгэх дасгал 

  

    - Ширээ, сандар, эсвэл орны ирмэг дээр сууна. 

    - Эрүүл хөлний тусламжтайгаар өвдөж буй хөлөө нугалаад тэнийлгэнэ.  

   - Нугалах үед: хөлийг шагайгаар огтлолцуулан эрүүл хөлийг өвдөж буй хөлний дээр байрлуулсны дараа шагайг хойш нь чиглүүлж татан өвдгийг нугалахад дэм өгнө. 

   - Тэнийлгэх үед: хөлийг шагайгаар огтлолцуулан эрүүл хөлийг өвдөж буй хөлний ард байрлуулсны дараагаар эрүүл хөлний тусламжтайгаар өвдөж буй хөлийг тэнийлгэж болох хүртэл нь тэнийлгэнэ. 

   - 1 удаа 10-аар давтан өдөрт 4 удаа хийнэ. 

Дасгал 3. Гуяны дотор булчинг хөгжүүлэх дасгал 

  

  - Хана түшиж зогсоно. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч хананаас 40-60 см байхаар хөлөө урагш тавина. Энэ үед 2 өвдгийг тус тусад нь адил түвшинд      байрлуулна. 

  - Өвдгийг 90 градус хүртэл нугалартал хана даган доош сууна. 

  - Энэ байрлалдаа 5 секунды турш барьсны дараа үндсэн байрлалдаа эргэн орж 5 секундын турш амарна. 

  - 1 удаад 10-аар давтан өдөрт 4 удаа хийнэ. 


Өвдөг өвдөх аюулаас өөрийгөө аварч болно   
Үзсэн: 10361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
adysuren [127.0.0.xxx] 2019-07-23 00:34
ystoo goe bailaa

Бидэнтэй нэгдээрэй