Шууд Chart

Нярайд яагаад батга үүсдэг вэ

2019-07-23 10:48:45

Нярайн батга нь ихэвчлэн хацар, дух, эрүү орчимд гардаг. Зургаан сараас гурван нас хүртэл үргэлжилдэг. Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно. Ихэнх хүүхдүүдэд аажимдаа хэдэн сарын дотор арилдаг. Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болно. Зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нярайд яагаад батга үүсдэг вэ

v Шалтгаан тодорхойгүй.

v Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.

v Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг.

Батга нь бэлгийн бойжилтын өмнөх нас болох 2-6 насанд ховор тохиолдох ба энэ насанд эр бэлгийн дааврын түвшин хэвийн хэмжээнээс их байвал эршүүд шинжтэй болох нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл:

v биеэрээ үсэрхэг,

v гаж өсөлт,

v бэлэг эрхтэний болон хөхний хөгжил,

v биеийн үнэр г.м.

Батгатай хүүхдүүдийн дааврын өөрчлөлт нь дараах эмгэгүүдтэй хавсарсан байж болдог. Үүнд:

Бөөрний дээд булчирхайн төарөлхийн гиперплази /хэт ургалт/

Кушингийн өвчин
21-гидрооксилаза ферментийн дутмагшил
Бэлгийн бойжилт хэт эрт эхлэх
Эр бэлгийн даавар ялгаруулагч хавдар
Зарим төрлийн эмийн бодисууд
Шинжилгээ наардлагатай юу?

Ихэнх хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд, хэрвээ эрших шинж илэрвэл:

Цусны шинжилгээнд: DHEAS, testosterone, 17-hydroxyprogesterone, LH, FSH, prolactin
Рентгенд: /X-ray/: ясны өсөлтийн хэмжил /bone age measurement/

Ямар үр дагавартай вэ

Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог. Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг. Ямар эмчилгээ хийх вэ?

Эмчилгээ нь:

1/ Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/, эритромициний гель түрхэнэ.

2/ Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.

Анхаарах: терациклин-ийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. Шүдэнд арилшгүй толбо тогтоодог. 

Эх сурвалж: АӨСҮТ


Нярайд яагаад батга үүсдэг вэ   
Үзсэн: 3833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй