Шууд Chart

Туршлага судлах хамтарсан сургалт боллоо

2019-07-24 13:36:25

Монгол-Хятадын "Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Хөх хотын Гаалийн газар, "Цагаан суварга" олон улсын нисэх буудлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын удирдлага, мэргэжилтнүүд Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах хамтарсан сургалтыг 2019 oны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Энэ үeэр халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хувцас, углааш тус бүр 100 ш, зориулалтын N95 маск 300 ш, зайнаас халуун хэмжигч гар багаж 10 ш-ийг Хятадын талаас бэлэглэж, Буянт-Ухаа боомтын бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэв.

 

Туршлага судлах хамтарсан сургалт боллоо  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй