
Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 08 дугаар сарын 10-ны 20 цагаас 08 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 2-7 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 16-21 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
2019 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.