
Дэлхийн банкны группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци “Дэлхийн худалдааны түншүүд” зургаа дахь хурлаа саяхан Португалийн нийслэл Лисбон хотод амжилттай зохион байгуулжээ. Энэхүү хуралд 56 орны шилдэг 120 орчим банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид чуулсан бол Монгол Улсыг төлөөлж “ХасБанк”-ны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир, Корпорейт Банкны Газрын Олон Улсын Банкны Албаны менежер О.Мөнхмандах нар уригдан оролцсон байна.
"Худалдаа бол амьдралыг тэтгэгч цус юм" уриатай явагдсан энэхүү хурлын үеэр Олон Улсын Санхүүгийн Корпораци нь өнгөрсөн жил Олон Улсын худалдааны санхүүжилтийн салбарт амжилт гаргасан 25 шилдэг банкийг таван тивээс шалгаруулсан ба 2013 онд The Banker сэтгүүлээс Монгол Улсын шилдэг банк хэмээх олон улсын шагналыг хүртэж байсан “Хасчууд” Морин жилийн эхээр мөн л од хийморьтой яваагаа нотлох мэт “Best Partner in Fragile Countries” буюу Эдийн засгийн хувьд тогтворгүй байгаа орнууд дахь шилдэг түнш шагналыг гардан авчээ.
Ч.Оюун
Морин жилийн анхны шагналыг “ХасБанк” хүртлээ | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.