Шууд Chart

Анархист Леон Чолгош ажлаасаа халагдсаныхаа дараа Ерөнхийлөгч Маккинниг хөнөөжээ

2019-08-14 14:52:44

-Анархистууд өнөөгийн Холбооны мөрдөх товчооны эхлэлийг тавьсан -

1908 онд АНУ-д 50 мянга давсан хүн амтай хотын тоо 100 хол даваад байсан бөгөөд тэр чинээгээрээ гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн байв. Энэ үед Америк орныг хамгаалах шинэ байгууллага байгуулах нь хамгийн зөв үе байсан юм.

Брүүклинд амьдарч байсан есөн настай Ал Капоне, Индианаполист амьдарч байсан таван настай Жон Диллингер зэрэг ирээдүйн зартай гэмт хэрэгтнүүдийн эрин үе ирж байсныг тухайн үед хэн ч төсөөлөөгүй байх. Зөвхөн гэмт хэрэг гэлтгүй улс төр, бизнесийн зөрчилтэй тэмцэх шаардлага ч бас газар авч байсан юм.

100 гаруй жилийн өмнөх үе гэхэд технологийн хөгжил дэвшил ч гэмт хэрэгт хувь нэмрээ оруулах болж. 1908 онд Хэнри Форд дөрвөн цилиндртэй “Модел Ти” автомашинаа танилцуулсан бөгөөд олон нийтэд тухайн автомашиныг эзэмших боломж олгосон. Гэвч автомашины худалдаанаас үүдэн машин хулгайлах гэмт хэрэг бий болжээ.

1908 Ford Model T

Attorney General Bonaparte in President Rooseveltas Cabinet

Тухайн үед дэлхийн анхны том дайн явагдаж байсан учир Америк өөрийн орны аюулгүй байдалдаа анхаарал хандуулахад хүргэв. Гэвч энэ том газар нутгийг нэгтгэх, дагаж мөрдүүлэх хууль тогтоомж сул байсан бөгөөд орон нутгийн цагдаа нар маш муу бэлтгэлтэй, цалин багатай байсан нь гэмт хэрэг ихээр гарахад нөлөөлдөг байлаа.

Энэ бүхний хажуугаар дүрэм журамгүй байдлыг эрхэмлэгчид буюу анархистууд том асуудал болсон бөгөөд тэд зөвхөн өөрсдийн үзэл бодолдоо хөтлөгдөн эрх мэдэлтнүүдийг устгадаг байв. Анархистуудыг өнөө үеийн террористуудтай адилтгаж болно. Учир нь тэд бүлгээрээ ажиллаж, өөрсдийн үзэл бодолд нийцэхгүй л бол төрийн эрх барьж буй хүмүүсийг үгүй хийх үйл ажиллагаа өрнүүлдэг байжээ. Гэхдээ нэг хачирхалтай зүйл нь тэд өнөөгийн Холбооны мөрдөх товчооны эхлэлийг тавьсан юм.

Охайо мужийн иргэн 28 настай анархист Леон Чолгош ажлаасаа халагдсаны дараагаар галт тэргээр Буффало хүрч Ерөнхийлөгч Маккинниг хөнөөжээ. Тэр үйл явдлаас найм хоногийн дараа буюу 1901 оны есдүгээр сарын 14-нд тухайн үед Ерөнхийлөгчийн орлогчийн албыг хашиж байсан Тэдди Рузвелт Америкийн нэгдүгээр хүн болсон.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Тэдди Рузвелт хуулийг дагаж мөрддөг, эмх замбараатай байдлыг эрхэмлэдэг хүн байсан бөгөөд 1908 онд Холбооны мөрдөх товчоог байгуулсан. 1908 оны долдугаар сарын 26-нд үйлдсэн Тодорхой хэргүүдийг зохицуулах зорилготой тусгай төлөөлөгчид хэмээсэн тухайн үеийн Хууль зүйн яамны сайд Чарлез Жэй Бонапартийн гарын үсэгтэй бичгийг өнөөгийн Холбооны мөрдөх товчооны албан ёсны үндэс суурь гэж үздэг.

Founding order of the FBI creating a force of special agents dated July 26, 1908 and signed by Attorney General Charles J. Bonaparte.

Холбооны мөрдөх товчоо 1919 оны арванхоёрдугаар сарын 2-нд Эй Эй Хамфригийн кэмпээс оргосон 23 настай цэрэг Виллиам Бишопыг хайхаар анхны эрэн сурвалжлах постероо зар гаргаж байжээ.

FBI's First Identification Order

Түүнчлэн Холбооны мөрдөх товчоонд ажиллаж байсан анхны гурван эмэгтэй ажилтан Нью-Йорк дахь салбарт дадлагаа амжилттай гүйцэтгэж, Аласка Дэвидсон болон Жэсси Дакстейн нар Вашингтон дахь салбарт хуваарилагдсан бөгөөд 1924 онд шинээр томилогдсон дарга Жэй Эдгар Хүүвэрийн цомхтгох тушаалаар тухайн онд халагдсан. Цомхтголын дараагаар Вашингтон дахь салбарт хуваарилагдсан Ленор Хьюстон /зурагт үзүүлсэн/ дээрх хоёр ажилтнаас удаан хугацаанд ажилласан бөгөөд 1928 онд мөн халагдсан аж. Үүнээс хойш бараг хагас зуун жилийн дараа буюу 1972 онд эмэгтэй ажилчид Холбооны мөрдөх товчооны үндсэн ажилтан болсон бөгөөд зайлшгүй шаардлагатай чухал хэсэг нь болсон юм.

Холбооны мөрдөх товчооны анхны эмэгтэй ажилтнууд:

-Аласка П.Дэвидсон /1922 оны аравдугаар сараас 1924 оны зургаадугаар сар хүртэл ХМТ-д ажилласан/

-Ленор Хьюстон /1924 оны нэгдүгээр сараас 1928 оны арваннэгдүгээр сар хүртэл ХМТ-д ажилласан /

-Жэсси Б.Дакстейн /1923 оны арваннэгдүгээр сараас 1924 оны тавдугаар сар хүртэл ХМТ-д ажилласан /

Нийтэлсэн: А.Баянмөнх

Анархист Леон Чолгош ажлаасаа халагдсаныхаа дараа Ерөнхийлөгч Маккинниг хөнөөжээ  
Үзсэн: 2332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй