Шууд Chart

“Дундговь 2025" II элсний наадам нээлтээ хийлээ

2025-09-28 13:36:02

Монголын соёл, өв уламжлал, үндэсний спорт, элсний спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дундговь 2025” II элсний наадам өнөөдөр нээлтээ хийлээ.

Монголын Үндэсний Олимпын хорооноос санаачлан зохион байгуулж буй тус наадам нь элсний волейбол, элсний бөхийн барилдаан, эйр бадминтон, үндэсний шагайн харваа, тэмээн уралдаан зэрэг спортын төрлүүдээр зохион байгуулагдах юм.

"Дундговь 2025" элсний наадмын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Дундговь аймгийн "Стокгольм" Олимпын зөвлөлийн дарга, МҮОХ-ны гишүүн Р.Мөнхтогтох, БТСГ-ын дарга Б. Өлзийбаяр нарын албаны бусад хүмүүс оролцлоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  


“Дундговь 2025" II элсний наадам нээлтээ хийлээ   
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй