Шууд Chart

Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

2025-09-27 14:16:33

ХУД-ийн 3 дугаар хороо, "Жигүүр Гранд Групп" ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг төлөвлөсөн. Энэ хүрээнд тус газрыг чөлөөлж, хүлээлгэн өгөх талаар НХШГ-аас шаардах бичиг хүргүүллээ.

НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Б.Хашчимэг “Тус байршил нь “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбай хэдий ч НЗДТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр 640 хүүхдийн сургууль барихаар тохиролцсон. Тиймээс сургууль барих газарт байгаа барилгын ажилд ашигласан кран, хог хаягдлыг шилжүүлж, газар чөлөөлөх талаар тус компанийн төлөөлөлд шаардах хуудас хүргүүлж байна. Тодруулбал, тус талбайд байгаа хоёр давхар барилгыг буулгах бөгөөд хог хаягдал, ус тогтсон байдал, нурсан хашаанаас үүдэлтэй аюулгүй байдлын зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа. Мөн барилгын дулаан зогсоол руу орох хэсэг сургуулийн газартай хил залгаа байгаа учир оршин суугчдаас гомдол ирсэн. НХШГ-аас гомдлын дагуу шалгалт хийж, угсралтын ажлыг түр хугацаанд зогсоосон. Түүнчлэн орц, гарц, сургуулийн газрын уялдаа, ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэх, түшиц ханын аюулгүй байдал зэрэгт хяналт тавин ажиллаж байна” гэв.


Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй