Шууд Chart

Ээждээ бичих захидал №4

2014-03-03 12:37:55

                                                                                      Ээждээ бичсэн захидал
Сайн байна уу ээж минь. Би таниасаа уучлал гуйх эрхгүй ч төрүүлж өсгөсөн мянга мянган үрсийн тань өмнөөс уучлал гуйсан захидлыг минь хүлээн авна уу?
Ээжээ таны минь бие сайн биз дээ? Хүүхдүүд нь цөм сайн. Өнөөдөр хүүгийнх нь цалин буусан танд халууны эм, ядаргаанд сайн медны үр зэрэг үгийн жороор бүтээсэн ургамлууд явууллаа. Зааврынх нь дагуу сайн хэрэглээрэй. Хэдэн төгрөгийн хойноос өдөр шөнөгүй хөөцөлдөж, эх таныгаа өвдөж шаналж, өтлөж хөгширч байгааг анзааралгүй явсанд хүүгээ уучлаарай.

Иш ижий минь та яасан ч үйлтэй хүн бэ дээ? 
Биднийг хүн болгож төрүүлнэ, тэрнийхээ хариуд өрцөөн цоортол өөрөө зовно. Биднийг дааруулахгүйн тулд толгойтой үснээсээ авч гал хийнэ. Үрсээ өлсгөж цангаахгүйн тулд хөлсөөрөө ундаалж өөрөө хоосон хонон байж хооллодог. Үрс нь өсөн торнихийн хэрээр идэж уух, эдлэж хэрэглэх нь ихсэж өрхийн тэргүүн улсын эзэн болсон аавууд минь тэжээхийн тулд ачит эх таны минь алтан хэвлийг ухаж ариун биеийг тань сэндийчин сараачиж маажин хорсгож судсыг тань таслана.
Өөрийнхөө хуруунд ганц ширхэг өргөс төдийхөн ороход ямар их өвддөгийг мэддэг мөртлөө эх таныхаа зүрхэн тушаа нүх ухаж шон суулгавч таныгаа өвдөхийг үл тоон хувиа бодно.
Гэвч асралт эцэг тэнгэр минь таныг үргэлж ивээн тэтгэдэг болохоор үрс тань улам олон болж үргэлж мөнхөд амьд бүхэн дэлгэрэх болно оо.
    Ачит эх дэлхий ээж минь та
    Ачлалгүй үрс биднийгээ уучилж өршөө
    Бурхад бурхадын дээд нь ижий минь билээ
    Ээж ээжийн эх нь та минь билээ
Таныг гүнээ хүндэтгэсэн Завхан аймаг Тосонцэнгэл сум Идэр багийн                                              

                                                                                                                                                                     иргэн хүү Э. Пүрэвдорж.
 


Ээждээ бичих захидал №4  
Үзсэн: 3398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-03 19:01
Маш гоё

Бидэнтэй нэгдээрэй