
Засгийн Газар Үндэсний Татварын албаны татвар хураалтын чадавхийг сайжруулах, өнөөгийн уул уурхайн салбарын хөгжилтэй уялдан үндэстэн дамнасан корпорациуд гадаадын компани, гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад ихээр орж байгаатай холбогдуулан шинээр тулгамдаж буй асуудал болоод байгаа олон улсын татварын тогтолцоог сайжруулахын зэрэгцээ шударга, ил тод татварын тогтолцоо болон татварын орлогыг бүрдүүлэх зорилготойгоор “Монголын Татварын Албаны татвар хураалтын чадавхийг сайжруулах болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Япон Улсын Засгийн газарт хүсэлт гаргасан.
Уг хүсэлтийн дагуу Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ нэгдүгээр сараас төсөл албан ёсоор хэрэгжих эхэллээ.
Төслийн зорилго нь Татварын ерөнхий газрын олон улсын татварын асуудал хариуцсан ажилтнуудад олон улсын татварын мэдлэг, арга барилыг эзэмшүүлж, практик суурийг бүрдүүлэн, татвар хураалтын ажиллагааг сайжруулснаар олон улсын татвар болон татвар хураалтын чадавхийг бэхжүүлэн, улмаар татварын удирдлага зохистой, шударга хэрэгжихэд хувь нэмрээ оруулахад оршино.
Тус төслийн хамрах хүрээ нь Улаанбаатар хот болон 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн татварын газар, хэлтсүүд байх бөгөөд 2016 оны 10 сар хүртэл (36сар)-ын хугацаанд хэрэгжинэ.
Төслийг хэрэгжүүлснээр олон улсын татвар, татвар хураалтын зөвлөх мэргэжилтэн томилогдон ажиллах, сургалт, семинар зохион байгуулан, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, Япон улсын дэвшилтэт арга барилаас суралцахын тулд жил бүр тус улсад сургалтанд хамрагдах, Татварын өр дуудах төвийн өдөр тутмын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг үйл ажиллагаанууд хийгдэх юм.
Төслийн ажлын төлөвлөгөөны баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа энэ сарын 4-ны өдөр Татварын ерөнхий газрын Хурлын танхимд болсон юм.
Татвар хураалтын чадавхийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.