
Урьдчилсан байдлаар баяр наадмын өдрүүдэд хурдан морь унах 1500 орчим хүүхдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ. Унаач хүүхдүүдийг бүртгэхийн тулд даатгалд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа юм.Цахим бүртгэлд бүртгүүлсэнээр хүүхдүүд насаа нэмэх, өөр нэрээр уралдаанд оролцох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой ажээ.
Түүнчлэн энэ наадмаар зөвхөн унаач хүүхдүүд гэхгүй сур харваа бөх зэрэг бүхий л тэмцээн уралдаанд оролцох хүүхдүүдийн эрх хамгааллын асуудлыг Хүүхдийн төлөө болоод төрийн болон төрийн бус байгууллагын 100гаруй ажилтан хариуцан ажиллаж байна. Эдгээр ажилтнууд хүй долоо худгаас гадна орон нутагт “Хүүхэд гэр бүл хөгжил”-ийн хэлтэсүүд хурдан морины комисс, үндэсний баяр наадмын салбар хороодуудад ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил унаач хүүхдүүдийг нэг сая төгрөгөөр даатгаж байсан бол энэ жил 10 хүртэлх насны хүүхдийг таван саяар 10-аас дээш насны хүүхдийг гурван сая төгрөгөөр даатгах шийдвэр гарсан байна.
Энэ жил унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна | ||
Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.