
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын хэрэглээний үнийн индекс 2.7 хувиар өссөн байна. Тодруулбал, хэрэглээний үнийн индексийн өсөлт жилийн өмнөхтэй харьцуулахад 0.1 хувиар, харин 2012 онтой харьцуулахад хоёр дахин багасчээ.
Түүнчлэн өмнөх сартай харьцуулахад инфляци 0.9 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс гадна оны эхэнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгддэг үе буюу сар шинийн баяр тохиосон хэдий ч инфляцийн өсөлт гурван жилийн доод хэмжээндээ хадгалагдсан байна.
Хэрэглээний үнийн индекс 2.7 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.