
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаахан байна.
2019 оны 10 дугаар сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их Нууруудын хотгор, Алтайн -өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-4-нд төв болон зүүн аймнуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.