Шууд Chart

Арилжааны банкуудын "хаалга" татах 888 төсөл...

2014-03-12 15:52:53

Засгийн газар энэ жил үйлдвэржилтэд зориулж 1 их наяд төгрөг зарцуулахаар болсон. Үүнийг арилжааны банкуудаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд 5 жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй олгохоос гадна, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Энэ зээлд хамрагдахаар нийт 1151 төсөл ирснээс 2 нь хэт өндөр дүнтэй, 61 нь давхардсан байсан учраас эхний ээлжинд 1088 төсөл сонгон авсан байна. Үүнээс 131 экспортыг дэмжих, 757 нь импортыг орлох төсөл байсан бол, 200 нь зориулалт бус төсөл байжээ.

Тиймээс экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зориулалт бүхий 888 төслийг Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банктай хамтран шалгаруулсан байна. Эдгээр төслийн нийт өртөг нь 7.3 их наяд төгрөг ч, төсөл санаачлагчдын зүгээс 4.2 их наяд төгрөгийн зээл хүсээд байгаа. Үүнийг бондын хөрөнгөөр санхүүжүүлж дийлэхгүй учраас 888 төслийг дахин шигшихээр болсон байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “11 11” төв”-д өөнөөдөр ажиллаж, иргэдийн асуултад хариулах үеэрээ “эхний ээлжинд шалгарсан 888 төслийг арилжааны банкуу руу холбогдох газраас явуулна. Төсөл санаачлагчид өөрийн харилцдаг арилжааны банкууд дээр төслөө хамгаалах хэрэгтэй. 888 төслийн тал хувьд нь зээл олгох бололцоотой” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас тавьсан шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүд л дээрх нөхцөлтэй зээлд хамрагдах бололцоотой юм байна.

Жич: Зурган дээр дарж томруулан харна уу...

 

Дэмжигдээгүй төслүүд:

Мэдээллийг бэлтгэсэн: А.Энхтуул, М.Тодбэх


Арилжааны банкуудын "хаалга" татах 888 төсөл...  
Үзсэн: 11538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2014-03-24 09:50
Uul ny zuv l sanaa, harin 888 tusuluu yaj uyalduulj ur ashigtai bolgoh ny l chuhal bna daa. uunees 60, 70 huvi ny dampuurna geh ch humuus bna. Turiin zuv zohitsuulalttai bol tiim um bolohgui ny medeej. uls turiin huchnuudiin ashig sonirhliin zurchil uun deer bas garch baina. Uls turiin butets ny taltsuulah, ashig honjoo harah, erh medliin tuluu temuulehed hurgej bna. "Ulig bolson" uls turchid zaigaa tavij, biznesiin bulegleluud uls turd orohgui baival ih um uurchlugduh suuri boloh bh.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-03-20 08:57
арилжааны банкуудтай хэзээнээс уулзах юм бэ?
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-03-17 10:30
Жич: Зурган дээр дарж томруулан харна уу... гэсэн байна шүү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-15 09:32
төслүүдийг харлаа. Дэмжиж байна. Хэзээ зээлээ олгох вэ. 757 төслийн хүснэгтийг хэд хувааж оруулахгүй яасан юм бэ сайн харагдахгүй байна Үсэг жижиг байна шүү Тэхдээ ингэж ил тод бллгосонд талархаж байна.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-13 20:53
ariljaanii bank n baaxan yum nexeed teriig n xangax xun tsuuxun garad l duusax baix da

Бидэнтэй нэгдээрэй