Шууд Chart

Эдийн засгийн нөлөө бүхий байгууллагатай хамтран ажиллана

2014-03-12 16:15:59

Гадаад харилцааны сайд Л.Болд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын Евразийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга Антонио Соммаг өнөөдөр хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус байгууллага нь дэлхийн өндөр хөгжилтэй 34 орныг эгнээндээ нэгтгэсэн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд туршлага солилцох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Парис хотноо төвтэй олон улсын нөлөө бүхий байгууллага юм.

Манай улс эл байгууллагын Евразийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Эдийн засгийн нөлөө бүхий байгууллагатай хамтран ажиллана   
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй