Шууд Chart

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн гэрээг үзэглэлээ

2014-03-14 14:45:25

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер нар “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн гэрээнд гарын үсэг зурав. Ёслолын ажиллагаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон албаны бусад хүн оролцов. Хоёр жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилготой юм.

Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн Хөгжлийн Банкнаас 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр төлөвлөсөн. Төслийн зээлийн гэрээний хүрээнд АХБ-аас хийгдэх санхүүжилт нь энгийн эх үүсвэрээс санхүүжих арилжааны зээлийн хөрөнгөөс бүрдэх бөгөөд уг зээл нь 15 жилийн хугацаатай, үүнээс 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж зээлийн хүү нь Лондонгийн биржийн банк хоорондын зах зээлийн жилийн хүүн дээр 0.4 хувь шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.
Төслийг хэрэгжүүлснээр банкуудын бүтээлч байдлыг дээшлүүлж, мөнгө угаах болон бусад гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг болох олон улсын санхүүгийн зах зээлд нэгдэн орох боломжуудыг өргөтгөх зэрэг эдийн засаг, нийгэмд шууд ба шууд бус үр ашгийг бий болгох юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн гэрээг үзэглэлээ   
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
116.84.121.xxx [116.84.121.xxx] 2014-03-16 17:40
go way

Бидэнтэй нэгдээрэй