
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны гуравдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг даваа гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 569,209 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 557,698 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 98.0 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 8590 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 3080 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.
Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна. Засгйин газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад нийт 333,686 өргөдөл, гомдол иргэдээс ирүүлснээс 330,629 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 99,1 хувийн үзүүлэлттэй байна.
Тайлант хугацаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж Улаанбаатар хотод 35,966, Архангай аймагт 27,873, Дорнод аймагт 17,450, Орхон аймагт 15,700 иргэн өргөдөл, гомдол гаргасан нь бусад аймгийн үзүүлэлтээс өндөр байна.
Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудалд бодитой хандаж чирэгдүүлэхгүй байх, иргэдэд заавал хариу өгч байхад анхаарлаа хандуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд чиглэл болгов.
Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.