Шууд Chart

Санамж бичгийг шинэчлэн байгууллаа

2014-03-18 11:12:38

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй үр нөлөөг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор анх 2010 оноос эхлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажилласаар ирсэн.

Талууд өнгөрсөн онд  хийж гүйцэтгэсэн ажлуудаа нэгтгэн дүгнэж цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх, шийдвэрлэвэл зохих асуудлаа хэлэлцэн тохирон санамж бичгээ шинэчлэн байгууллаа.
Санамж бичгийг шинэчлэн байгуулснаар төрийн бодлоготой уялдуулан салбарын хөгжил, дэвшил, тогтвортой байдлыг дэмжсэн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын харилцааны зохистой хэм хэмжээнд үндэслэн бүтээлчээр харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, салбарын тогтвортой байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийгэмд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой юм.

Санамж бичгийг шинэчлэн байгууллаа   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй