Шууд Chart

Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ

2019-12-25 15:28:34

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. 

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. 

Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.  


Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ  
Үзсэн: 2612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-29 18:59
Hamgiin gol n ulaanbaatar uvulduu ikh huiten gedegiig tsootsoolson uu hairan zardal
Зочин [127.0.0.xxx] 2019-12-27 15:24
хаалтан дотор залуургүйгээр явдаг тусгай замын автобусны төрөлийг явуулж болдоггүйн муу
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 04:27
Dvvjin gvvreee sain sudalsan l bh gj naidii ymr ondor hogjiltei orno ni dvvjin gvvr hiitsen ashgaldag bolood manaih iim ym yriad ehlew
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 01:50
Агаарын такси хөшгийн хөндий рүү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 01:49
гадаадынхнаас техникийн зөвлөгөө авахгүй бол брт тусгай замын автобус нарийхан зам дээр ашиггүй
Зочин [127.0.0.xxx] 2019-12-25 19:41
энэ нарийхан зам дээр багтах уу яаралтай хотыг тэлэх шаардлагатай

Бидэнтэй нэгдээрэй